Add your feed to SetSticker.com! Promote your sites and attract more customers. It costs only 100 EUROS per YEAR.

Title


Description

TAG 15/20


Your domain [ rss | feed ]


Pleasant surprises on every page! Discover new articles, displayed randomly throughout the site. Interesting content, always a click away

Tuvd Agency

For Human Development

Монголын ой модны салбарын туршлага солилцох ээлжит сургалт аялал 1 Nov 2023, 6:10 am

ТӨВД агентур нь “Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”-г европын холбоонд төлөөлөн 5 дахь жилдээ ажиллаж байна. Олон улсын ой модны салбарын тэргүүлэх үзэсгэлэн яармаг LIGNA 2019- тэй уялдуулан “Монголын ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо”, НҮБ- ийн Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран Европын холбооны ойн голлох нөөц бүхий гурван улсад танилцах, туршлага судлах арга хэмжээг амжилттай зохион байгуулагдав.

Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дэлхий дахинаа 300 гаруй жилийн өмнө анх Германы ойчид нэвтрүүлсэн билээ. Германы ойн модны кластр нь жилдээ 180 тэрбум евроны эдийн засгийн эргэлттэй, хөдөө орон нутагт 120.000 гаруй ААН- ийн бүтээлч ажиллагаагаар хөгжиж буй салбар юм. Германы ойн ААН- ийн дээвэр холбоо хийсэн танилцуулгадаа уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн германы ойд буй болоод байгаа тулгамдсан асуудлуудаа илэн далангүй танилцуулав.

Мөн Шведийн Вант улсын ойн аж үйлдвэрийн холбоотой танилцах уулзалт хийж дэлхийн ойн нөөцийн 1 хувийг эзлэх тус улсын ой нь эдийн засгийн ямар чухал салбар болох тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгч туршлагаасаа хуваалцав.
Финляндын ойн холбоо био эдийн засгийг хөгжүүлэх үүднээс хүн амын дунд ойн салбарын тогтвортой хөгжлийг хүргэх соён гэгээрлийн ажилд голлон анхаарч буй аж.

Барилгын салбарын туршлага судлах сургалт, аялал 1 Nov 2023, 6:05 am

ТӨВД агентур “Монголын авто замчдын холбоо”- той хамтран зам, барилгын чиглэлээр ХБНГУ- аас туршлага судлах ээлжит аялал амжилттай зохион байгуулагдав. Энэ үеэр хурдны замын засвар арчилгаатай газар дээр нь танилцаж BAUMA-2019 үзэсгэлэн яармагт зочиллоо

 

“Европын Монголчуудын Волейболын аварга шалгаруулах VII тэмцээн”. 1 Nov 2023, 6:03 am

Волейболын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон ТӨВД багийн залуучууддаа баяр хүргье.

Монгол Улсын ХХААЯ-ны сайд Ч.Улаан манай агентурын шугамаар ХБНГУ-д малчин мэргэжилээр суралцаж буй 1 Nov 2023, 6:00 am

1926 оноос хойш уламжлал болон Берлин хотноо жил бүрийн 1-р сард зохион байгуулагддаг “International Green Week Berlin 2020” хүнс хөдөө аж ахуйн олон улсын тэргүүлэх үзэсгэлэн яармаг 74 дэх жилдээ зохион байгуулагдлаа. Монгол улсын ХХААЯ, МҮХАҮТ хамтран зохион байгуулсан уг арга хэмжээнд ТӨВД агентур ажлын хэсэгт оролцон зохион байгуулалтын нэлээдгүй ажлуудыг хийж гүйцэтгэв. Эл арга хэмжээний үеэр Монгол Улсын ХХААЯ-ны сайд Ч.Улаан манай агентурын шугамаар ХБНГУ-д малчин мэргэжилээр суралцаж буй залуустай уулзаж санал, туршлага солилцов.

Мөн сайд Ч.Улаан өмнөд Бранденбург муж улсын газар тарилан эрхлэгчидтэй уулзалт хийж мал аж ахуй, газар тариалангийн чиглэлээр мэргэжилтэй ажилтанаа бэлтгэх, ажиллах хүчин солилцох талаар санал солилцох уулзалт хийлээ. Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, хөдөө орон нутагт амжиргааны төвшинг сайжруулах гол хүчин зүйл нь ногоон мэргэжилүүдээр /хөдөө аж ахуйн мэргэжилүүд/ ажиллах хүчнийг бэлтгэх, бэхжүүлэх явдал билээ. Иймээс ТӨВД агентурын зүгээс энэ чиглэлд бүх талуудтай хамтран ажиллах хамтын ажиллагааг хөгжүүлэхэд бүх анхаарлаа хандуулах болно.

“Монголын авто замчдын холбоо”-той хамтран хийсэн ээлжит сургалт аялал 1 Nov 2023, 5:58 am

ТӨВД агентур нь “Монголын авто замчдын холбоо”-ны герман болон европын холбооны итгэмжлэгдсэн төлөөлөгч байгууллага юм. Авто замын салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор бид жил бүр хамтарсан арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг билээ.

2020 оны эхний арга хэмжээ 1-р сарын 26 наас 2-р сарын 3 ны өдрүүдэд түнэллийн байгууламжийн чиглэлээр ХБНГУ-д амжилттай зохион байгууллаа. Түүнээс гадна туршлага судлах мэдээлэл аялалын хүрээнд олон жилийн хамтын ажиллагаат Заксен Анхалт муж улсын авто замын газарт зочлов.

 

Ерөнхийлөгч Үвэ Лангкамер төлөөлөгчдийг биечлэн хүлээн авч хурдны замын засвар арчилгааны газар болон шинээр тавигдаж буй А14 хурдны замын гүйцэтгэлийн явцыг танилцуулав. Аялалд оролцсон 12 гишүүд шинэ туршлага хуримтлуулж мэргэжлийн хүмүүстэй санал солилцов. Сургалт аялал амжилттай зохион байгуулагдаж төлөөлөгчид сэтгэл хангалуун нутгаа зорьлоо.

2022 оны хичээлийн жилд ХБНГУ-д мэргэжил эзэмшихээр хилийн дээс алхсан ТӨВД агентурын сурагчид 1 Nov 2023, 5:55 am

Мэргэжлийн боловсролын салбарт хийж буй ТӨВД агентурын үйл ажиллагааны хүрээнд ХБНГУ-д мэргэжил эзэмших залуусыг хөтөчлөн, зуучлах ажил 5 дахь жилдээ амжилттай үргэлжилж байна.

Монгол Улсын Ерөнхий сайдын ХБНГУ-д хийсэн айлчлал 1 Nov 2023, 5:52 am

Монгол Улсын Ерөнхий сайд ХБНГУ ын Канцлер Олаф Шольцийн урилгаар тус улсад зочилон албан ёсны айлчлал хийлээ. Гурван өдөр үргэлжилсан түүний айлчлалын үеэр хийсэн хэлэлцээрүүд хоёр орны хамтын ажиллагааг тодорхой түвшинд ахиуллаа хэмээн айлчлалын бүрэлдэхүүн үзсэн байна. Манай засгийн газрын Алсын хараа 2050 урт хугацааны хөгжлийн бодлого, шинэ сэргээлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх Их долоо- гийн дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөрт Монгол улс багтаж, түншлэн ажиллах мөэ өмнийн говьд баригдаж байгаа Таван толгойн цахилгаан станц, дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг Ерөнхий сайд хүслээ. Мөн энэ үеэр аж үйлдвэрийн сэргээлтийн бодлогыг Герман улстай хамтран хэрэгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо. ТӨВД агентурын захирал Т.Болдгэрэл хоёр орны хэлэлцээрийн төрийн өндөрлөгүүдийн орчуулгыг амжиллттай хийж гүйцэтгэв.

ХБНГУ- ын Мэргэжлийн боловсролын хосмог тогтолцоо мэдээлэл, туршлага судлах аялал 31 Oct 2023, 12:53 pm

Тус аялалд Дундговь, Баянхонгор, Сэлэнгэ аймаг Шаамар сум, Улаанбаатар Политехникийн коллеж, Монгол- Солонгосын хамтрсан коллеж, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Орхон аймгууды МСҮТ- ын багш нар оролцов.

Сургалт 2012.12.02- 12.09 ны өдрүүдэд үргэлжиллээ.

Суурь боловсролын салбараас туршлага судлах аялал 31 Oct 2023, 12:51 pm

“ТӨВД” агентураас 2012 оны 12-р сарын 16-23-ны өдрүүдэд Берлин хотноо зохион байгуулсан ХБНГУ-ын суурь боловсролын бодлого, тогтолцоо түүний хэрэгжилттэй танилцах туршлага судлах аялал зохион байгуулагдлаа. Тус аялалын явцад замын хөдөлгөөнийн дүрмийг дунд сургуулийн сургалтын хөтөлбөрт тусгах, замын хөдөлгөөний хичээл заах зориулалтын талбайг Улаанбаатар хотын дүүрэг, аймаг, сум болгонд байгуулах санаачлага гарсан билээ. Уг саналыг 01- сарын 09- ны өдөр БСШУЯ- нд албан ёсоор хүргүүлсэн болно. Аялалд хамрагдаагүй суурь боловсролын сургуулиудаас ийм аялалд хамрагдах хүсэлтээ удаа дараа илэрхийлж байгаа нь манай ажлын үр дүнгийн нэгэн илэрхийлэл хэмээн ойлгож бид баяртай байна.

Page processed in 2.243 seconds.

Loading Offers..
Home Privacy Policy